2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх онцлогтой болгосон. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, шинэ улирлын хичээл ирэх даваа гарагаас /2025.01.27/ эхэлнэ.
Хоёрдугаар улирлын сүүлийн долоо хоног нь бие даалтын долоо хоног байх бөгөөд нийслэлийн сурагчид дөрөвдүгээр сарын 4, орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 28-ыг дуустал хичээллээд долоо хоног амарна.
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт: Нийслэлд ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын 11-нд дуусна. Харин орон нутагт гуравдугаар сарын 31-нээс, дөрөвдүгээр сарын 11-нд дуусах юм.
Сурагчдын гуравдугаар улирлын амралт: Улсын хэмжээнд бага анги ирэх зургаадугаар сарын 9-ноос эхэлж амарна. Харин дунд, ахлах ангийнхан зургаадугаар сарын 16-наас амарч, зуны амралт эхэлнэ.