Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагын шинэчлэлийн явцын талаар тодрууллаа.
Одоогоор Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц 26 сургууль, 18 цэцэрлэгт, сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагын шинэчилсэн хувилбарын тохирц, агуулгын нийцлийг анх удаа судалжээ. Энэ талаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл "Сурагчдын сурах бичиг, гарын авлагад агуулгын давхцлыг арилгаж, гүнзгийрлийг нь нэмэгдүүлэх байдлаар хийж байна" гэлээ.