БНХАУ-д коронавирусийн анхны вакциныг ирэх сард "эмнэлзүйн хэрэглээнд" оруулах боломжтой гэж мэдэгджээ

БНХАУ-д коронавирусийн анхны вакциныг ирэх сард "эмнэлзүйн хэрэглээнд" оруулах боломжтой гэж мэдэгджээ

БНХАУ коронавирусийн  вакциныг дараагийн сард эмнэлзүйн хэрэглээнд ашиглаж болно гэж өнөөдөр мэдэгджээ. Тус улсын эрдэмтэд дархлаажуулалтын бүтээгдэхүүнийг нэг дор таван технологиор боловсруулахыг хичээн ажиллаж байна гэж албаны хүмүүс мэдэгдэв. "Дөрөвдүгээр сард, улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зарим вакцинууд эмнэлзүйн болон яаралтай тусламжийн хэрэглээний шатанд орж магадгүй гэж бид тооцоолж байна” гэж БНХАУ-ын Техникийн хөгжил, судалгааны төвийн захирал Жэн Жонгвэй хэллээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпинь гуравдугаар сарын 2-ны өдөр Бээжин дэх Цэргийн анагаах ухааны академид айлчлан вакцины хөгжлийн явцтай танилцжээ.

Олон арван компаниудыг судалж үзсэний эцэст тус баг таван өөр аргыг ашиглан анхны вакциныг нэгэн зэрэг гаргаж авахаар наймыг компанитай хамтран ажиллахаар болжээ. Эхний нэг арга бол идэвхигүй вакцин. Энэ нь хүний бие махбодид эсрэг бие үүсгэхийг өдөөж өвчин үүсгэгч үр хөврөлийн хувилбарыг дарахад чиглэгддэг бол дараагийн нэг арга нь дэд вакцин юм. Энэ нь хүний биед эмчилгээний дархлааны хариу урвалыг өдөөх зорилгоор Spike уураг буюу S уураг хуулбарлах генетикийн инженерчлэлийг дэмждэг.

Гурав дахь боломж болох нуклейн хүчлийн дархлаажуулалтад мРНХ-ийн вакцин ба ДНХ-ийн вакцин гэсэн хоёр дэд зүйл багтдаг.Уг арга нь хүний биед Spike уургийг идэвхжүүлэх ба биед илүү их S уураг үйлдвэрлэхийг өдөөдөг. Уг процесс нь хүлээн авагчдыг эсрэг бие үүсгэхэд түлхэц болно гэж үзэж байна. Үлдсэн хоёр сонголт бол зөөвөрлөгч вакцин, нэг нь аденовирус, нөгөө нь томуугийн вирусын эсрэг вакцин юм.

Ноён Чжэн хэлэхдээ мэргэжилтнүүд таван вакцины бүх үр дүн, аюулгүй байдлыг амьтдад туршиж үзсэн гэж мэдэгджээ. Хятадын хамгийн баян бизнес эрхлэгч Жэк Ма эрдэмтдэд коронавирусийн эсрэг тарилгыг боловсруулахад туслахын тулд 100 сая юань буюу 11 сая фунт стерлинг хандивлажээ. Коронавирусийн шинэ дэгдэлт одоогоор дэлхийн 100 мянга гаруй хүнд халдварлажээ. Өнөөдөр Словак, Серби, Перу нь халдвар авсан тохиолдол батлагдсан хамгийн сүүлийн улс болоод байна.

Эх сурвалж: Daily mail.com