Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалж, 70 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг хангажээ. Нийт дуудлагын 68 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь хүчтэй салхи шуурга, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага бүртгэгдсэн байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.