Цагдаагийн байгууллагаас “2021 онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт траншэйнээс хэн болох нь танигдахгүй байдалтай болж шатсан эмэгтэй хүн олдсон” гэх гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжлах болон мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан байна.
Үүний дүнд энэ оны өнгөрсөн наймдугаар сард гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолвол зохих нөхцөл байдлыг тогтоон хүний амь насыг онц харгис хэрцгийгээр хохироож, гэмт үйлдлээ нуун дарагдуулсан Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. Энэ онд цагдаагийн байгууллагаас хүний амь насыг хохироосон нийт 151 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.