Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв угаарын хийн хордлого, нас баралтын талаар ээлжит мэдээллээ гаргалаа. 2025.10.28-2025.11.10 хүртэл өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 122 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна.
Угаарын хийн хордлогод өртсөн иргэдийг байршлаар авч үзэхэд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 35, Чингэлтэй дүүрэгт 16, Сүхбаатар дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 7, Баянзүрх дүүрэгт 35, Баянгол дүүрэгт 6 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад дөрөв бүртгэгджээ. Мөн Дорнод, Хэнтий аймагт угаарын хийд хордсон гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж хур тунадастай өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг НЭМҮТ-ээс зөвлөж байна.
