Их Британийн BBC агентлагийн Ерөнхий захирал Тим Дэйви болон тус агентлагийн мэдээний хэлтсийн дарга Дебора Турнесс нар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын "Panorama" нэвтрүүлэгт оролцож хэлсэн үгийг засварласан асуудлаар огцорч байгаа аж.
Тодруулбал, 2024 оны 10 сард гарсан "Panorama" нэвтрүүлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хэлсэн үгийг өөрчилж хийж, хоёр өөр хэсгийг нийлүүлэн “Бид Капитол руу алхана … би тэнд байна” гэх мэт хэлц үгийг үзүүлсэн гэж буруутгажээ. Уг бичлэгээрээ “BBC агзнтлаг буруу ойлголт өдөөсөн. Учир нь 50 минутын хугацаатай хоёр өөр тайлбарыг хайчилж, нэг мөр болгосон” гэсэн шүүмжлэлд өртсөн байна. Харин АНУ-ын тал BBC агентлагийг тус нэвтрүүлгийг "100 хувь хуурамч мэдээ” гэж нэрлэж, тус байгууллагыг “пропагандын машин” гэж буруутгажээ.
Эх сурвалж: BBC