ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ханиад хүрч, хоолой нь өвдсөн учраас Ерөнхий сайдаас чөлөө авсан тул өнөөдөр мэдээлэл хийхгүй

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ханиад хүрч, хоолой нь өвдсөн учраас Ерөнхий сайдаас чөлөө авсан тул өнөөдөр мэдээлэл хийхгүй

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн Баасан гарагт /2025.11.07/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “HERO Б.Баатар гэдэг нөхөр иргэн Э, Г нарт захиалга өгч Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн хэрэг шалгагдаж байгаа. Иргэн Г нь гадагшаа зугтсан бол Э нь цагдан хоригдсон. Би энэ талаар ирэх Даваа гаригт хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө. Тэгэхдээ тодорхой баримттай дүрс бичлэг үзүүлнэ” гэж мэдээлсэн.  Үүний дагуу ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2025.11.10/ мэдээлэл хийх байсан ч ханиад хүрч, хоолой нь өвдсөн учраас Ерөнхий сайдаас чөлөө авсан байна.