Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хорооноос томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг зохион байгуулснаар сайн дурын идэвхтнүүд оршин суугаа хорооныхоо иргэдэд томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахих талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд бэлэн байдлыг ханган ажиллах юм.