Унгарт суралцуулах Засгийн газрын тэтгэлгийн материалыг энэ сарын 15-ныг дуустал авна

Унгарт суралцуулах Засгийн газрын тэтгэлгийн материалыг энэ сарын 15-ныг дуустал авна

Монгол Улсын Боловсролын яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлдэг Унгар Улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” 2025-2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр албан ёсоор зарлагдсан.

Өргөдөл гаргахыг хүссэн иргэд ЭНД ДАРЖ материалаа илгээгээрэй. Уг тэтгэлэгт өргөдөл гаргах хугацаа энэ сарын 15-нд дуусна.

Та бүхэн “Stipendium Hungaricum”-ын цахим хуудаснаас сонгон шалгаруулалтын хугацаа, суралцуулах мэргэжил, сургалтын тэтгэлгийн хэмжээ, бүрдүүлэх материалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой тул хариуцлагатайгаар судлан, мэдээлэлтэй танилцаарай