Даваа гарагт буюу 2024.12.30-ны өдөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт байх Удирдлагын Академийг Дунд сургууль болгох хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд хүргүүлжээ.
Ц.Оюунгэрэл энэ талаар цахим хуудастаа хуваалцсан бөгөөд "энэхүү асуудал нь ЗГХЭГ-ын даргын ажлын хүрээнд хамрагдах тул нааштай хариу өгнө хэмээн найдаж байна" гэсэн юм.