БНХАУ-д болсон роботын ур чадварын уралдаанд Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн боллоо

БНХАУ-д болсон роботын ур чадварын уралдаанд Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн боллоо

БНХАУ-ын Бүх нийтийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй аж үйлдвэрлэлийн ажилчдын Роботын ур чадварын уралдаан арванхоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНХАУ-д болж, Монгол Улсын баг бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.

Уралдаанд 15 улсын баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлж, Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр оролцсон Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш нар багийн дүнгээр дараах амжилтыг үзүүлэв. Слесарь механикийн төрөлд алт, Аж үйлдвэрлэлийн Роботын программчлалын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр "Алтан цом" -ын эзэн боллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.