Сурагчдын амралтыг нэг долоо хоногоор урагшлуулж энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлэх шаардлагыг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ гэв

Сурагчдын амралтыг нэг долоо хоногоор урагшлуулж энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлэх шаардлагыг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлнэ гэв

Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдол маш өндөр түвшинд хүрч, утаа их байгаа учир сурагчдын өвлийн амралтын хугацааг нэг долоо хоногоор наашлуулж энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлэх шаардлагыг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлж байгаа аж. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа өнөөдөртөө /2024.12.11/ багтан Боловсролын сайд П.Наранбаярт тус шаардлагыг хүргүүлэх бөгөөд агаарын бохирдлоос үүдэлтэй  ханиад, томуугийн халдвар их байгаа учир Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтраад яаралтай арга хэмжээг авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа аж. Сурагчдын амралтыг нэг долоо хоногоор урагшлуулж энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлэх зохион байгуулалтыг хийж, халдварын дэгдэлт буурсны дараагаар хичээлийг эхлүүлэх боломжтой гэж УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа хэллээ.