Өнөөдөр /2024.12.04/ нийслэлийн I сургууль дээр орчин цагийн мэргэжлийн чиг хандлагын талаар салбартаа тэргүүлэгч шилдэг мэргэжилтнүүд дунд сургуулийн сурагчдад зориулж лекц унших гэж байна. Арга хэмжээ 10:30-14:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд монголын ирээдүйн боловсон хүчний мэргэжил сонголтыг байгалийн шинжлэх ухаан, инженер технологи руу чиглүүлэх зорилготой зохион байгуулагдаж байгаа ажээ.
Илтгэл тавих хүмүүс ба сэдвүүд:
- УИХ-ын гишүүн, цөмийн физкийн доктор Агваанлувсангийн УНДРАА Сэдэв: “Хиймэл оюуны эрин үеийн ур чадвар”
- МУИС-ийн физикийн тэнхимийн дэд профессор, Нано хиймэл технологийн дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч Түмэнжаргалын ТӨРТОГТОХ Сэдэв: “Орчин үеийн сансрын технологи болон Ирээдүй”
- Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн, цөмийн технологич Цогтжаргалын БИЛГҮҮН Сэдэв: “Ионжуулагч цацраг түүний хэрэглээ ба Цөмийн инженерчлэл хөтөлбөр”
- СЭЗИС-ийн Энтрепренершип хөтөлбөр Б.Хулан, Б.Тэлмүүн, М.Хүслэн Сэдэв: “Сурагчийн амьдрал VS Оюутны амьдрал, Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?, Хэрхэн цагаа үр ашигтай өнгөрүүлэх вэ?”
- Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн зочин судлаач, жендер судлалын доктор Бэгзийн АНХБАЯР Сэдэв: “Орчин цагийн жендерийн тухай ойлголт”
- “Гэгээн муза” шагналт, утга зохиол судлаач, зохиолч Ядамсүрэнгийн БАЯРАА Сэдэв: “Амьдрал бол бичих”
- Рио Тинтогийн Өгөгдлийн чанарын шинжээч, программ хангамжийн инженер Баянтөрийн БОЛОРТУЯА Сэдэв: Мэдээллийн технологийн салбарт карьерын шийдвэр гаргах нь |Career Decision Making in IT Industry
- Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн Бизнесийн шинжилгээ хариуцсан зөвлөх Ганзоригийн ХҮСЛЭН Сэдэв: Олон улсын карьерын боломж | Global Career Opportunities