"Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх дэлхийн конвенц"-д Монгол Улс нэгдэн орлоо

"Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх дэлхийн конвенц"-д Монгол Улс нэгдэн орлоо

Дэлхийн хэмжээнд боловсролын салбарыг хамруулан баталсан анхны гэрээ болох “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д Монгол Улс нэгдэн орлоо.

Ингэснээр ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас 2019 онд баталсан тус конвенцод дэлхийн 33 улс нэгдсэн ба Монгол Улс 34 дэх нь болж байна. Энэхүү конвенц нь нэгдэн орсон улс орнуудын их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөх, суралцагчдад бусад орны их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, хөдөлмөр эрхлэх, боловсролын, зайн хэлбэрээр суралцаж, эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгодог.

Монгол Улс хөгжлийн баримт бичгүүддээ олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд дэлхийн улсуудтай боловсрол, сургалт, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх явдал чухал ач холбогдолтой гэдгийг Боловсролын яамнаас мэдээллээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө