Ардын багш Ш.Чоймаа агсны нэрэмжит "Шаравын Чоймаа сан"-гийн нээлт ирэх лхагва гарагт буюу /2024.11.20/ болох гэж байна. Сангийн нээлт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны эрдмийн танхимд болох ажээ.
Ардын багш Ш.Чоймаа нь Говь-Алтай аймгийн Шарга суманд 1951 онд төрж, 2022 онд таалал төгссөн юм. Тэрээр дөч шахам жил МУИС-д хичээл заасан бөгөөд 2017 онд Монгол Улсын Ардын багш болж, Төрийн соёрхолт, Гавьяат багш болсон билээ.