Модон хавтантай хиймэл дагуулыг анх удаа сансарт хөөргөжээ

Модон хавтантай хиймэл дагуулыг анх удаа сансарт хөөргөжээ

Японы судлаачдын бүтээсэн дэлхийн анхны модон хавтантай хиймэл дагуулыг сансарт хөөргөжээ. LignoSat хэмээх 900 гр жинтэй уг хиймэл дагуулыг SpaceX-ын хөлгөөр олон улсын сансрын станц руу хөөргөсөн бөгөөд тэндээс дэлхийн тойрог замд оруулах аж.

Японы Кёото их сургуулийн эрдэмтэд “Модыг сансарт хөөргөснөөр дэлхийд байдгаасаа илүү удаан, бат бөх байх чадалтай. Учир нь модыг ялзруулах ус, хүчилтөрөгч сансарт байдаггүй. 1900-аад оны эхэн үеийн онгоцуудыг модоор хийсэн байдаг. Тэгэхээр модон хиймэл дагуул ч байх боломжтой. Тогтвортой байдлын талаас нь авч үзвэл модыг тарьж, ургуулж болдог учир сэргээгдэх материал юм” хэмээн тайлбарлажээ. Тус хиймэл дагуул нь модон хавтангаас гадна хөнгөн цагаан, электрон эд ангиудтай. Мөн дэлхийн тойрог замд байх зургаан сарын хугацаанд мод нь сансрын эрс тэс орчинд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хянах мэдрэгч суурилуулсан байна. 

Түүнчлэн, энэхүү дагуулыг сансарт хөөргөсөн нь ирээдүйд сар, ангараг зэрэг газарт судалгаа явуулахад тус модон хавтанг сэргээгдэх материал болгон ашиглах боломжтой эсэхийг шалгах зорилготой гэнэ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө