45 хоногт багш бэлтгэх сургалтын байгууллагыг бүртгэж эхэлжээ

45 хоногт багш бэлтгэх сургалтын байгууллагыг бүртгэж эхэлжээ

Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад "Багшлах эрх"-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж эхэлжээ.

Сургалтын байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх
  • Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх
  • Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх
  • Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх