СЭЗИС-ийг 100 жилийн ойгоор нь "Сүхбаатарын одон"-оор шагналаа

СЭЗИС-ийг 100 жилийн ойгоор нь "Сүхбаатарын одон"-оор шагналаа

СЭЗИС-ийн 100 жилийн түүхт ой энэ жил тохиож байна. Тус сургуулийн 100 жилийн ойн хүрээнд боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Сүхбаатарын одонг тус сургуульд гардууллаа.

СЭЗИС нь 1924 оны зургаадугаар сард Монгол Улсын сангийн яамны дэргэд гаалийн түр сургууль нэртэйгээр байгуулагдсан байна. Анх бүртгэл, гаалийн мэргэжилтэн бэлтгэх эхэлсэн СЭЗИС өнөөдөр 300 багш ажилтантай, 15 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг, 40 мянга гаруй төгсөгчтэй болжээ. Мөн тус сургуулиас Цэнгэлтийн Жигжиджав, Юмжаагийн Цэдэнбал, Дулмаагийн Содном, Ринчиннямын Амаржаргал зэрэг Монгол Улсын дөрвөн Ерөнхий сайд төрөн гарсан юм.

Өдгөө тус сургууль эрхэм зорилгоо, “Олон улсын жишигт нийцсэн, дижитал, энтрпренер их сургууль болсон байна” хэмээн тодорхойлжээ.