В.Путины айлчлалыг эсэргүүцэж СТӨ-ний гадна тайван жагссан иргэн нь өнөөдөр Сүхбаатарын талбайд суулт ярилцлагыг эхлүүлжээ

В.Путины айлчлалыг эсэргүүцэж СТӨ-ний гадна тайван жагссан иргэн нь өнөөдөр Сүхбаатарын талбайд суулт ярилцлагыг эхлүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2024.09.03/ Монгол Улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг хийсэн. Энэ нь В.Путиныг дайны гэмт хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргасан Олон улсын эрүүгийн шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрсөн улсад хийж буй анхны айлчлал болсон юм. 

Уг айлчлалын үеэр зарим иргэд В.Путиныг эсэргүүцэж, СТӨ-ний гадна тайван жагсаалыг зохион байгуулсан ч Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тэднийг саатуулсан юм. Энэ үеэр "В.Путиныг эсэргүүцэж байна. Дайнаа зогсоо" хэмээн орилсон иргэн Тэгшжаргалыг цагдаа нар мөн түр саатуулсан байдаг. Тэгвэл тус иргэн нь яг одоо Сүхбаатарын талбайд суулт ярилцлагыг эхлүүлсэн байна. Тэрбээр "Намайг доромжлоод байгаа хүмүүс ирж ярилцаж болно" гэжээ.  Тэрбээр өчигдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа "Би Сүхбаатарын талбайн хажуугаар өнгөрөхдөө өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Үүнийхээ төлөө магадгүй баривчлагдаж байх шиг байна. В.Путин яах гэж ирж байгаа нь үнэхээр ноцтой асуудал. Орчин үед дайн огт байж болохгүй. Тэр тусмаа манайх шиг жижиг улс дайныг хэзээ ч дэмжиж болохгүй" гэсэн юм.

Түүнээс өчигдөр авсан ярилцлагын видео: