Японы зүүн эрэгт үүссэн хар салхитай холбоотойгоор Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшиллоо

Японы зүүн эрэгт үүссэн хар салхитай холбоотойгоор Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшиллоо

Японы зүүн эрэгт үүссэн хар салхи наймдугаар сарын 16-нд Нарита нисэх буудал орчимд хүрэх төлөвтэй байгаа учраас "Аэро Монголиа" ХХК тус өдрийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээ наймдугаар сарын 17-нд болгож хойшлуулж байна.

Нисэх цагийн хуваарь:

  • УЛААНБААТАР-ТОКИО:

8-р сарын 16-аас 8-р сарын 17-нд шилжих шөнө 02:00/УБ цаг/-07:30 /Токио цаг/

  • ТОКИО-УЛААНБААТАР:

8-р сарын 17-ны өглөө 08:30/Токио цаг/-13:00/УБ цаг/

Хар салхи зүүн хойноос 26 м/сек хүрч, их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа бөгөөд байгаль цаг уурын байдлаас шалтгаалж буй цагийн хуваарийн өөрчлөлтийг ойлгон хүлээн авахыг тус компанийн зүгээс хүсчээ. 




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө