Баянзүрх хайрханы хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож түрүүллээ.
Харин Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат аймгийн арслан Ч.Алтангэрэл, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжав нар шалгарлаа. Мөн Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн начин Б.Сундуйжавт, “Улсын цолд ойрхон бөхийн шагнал”-ыг аймгийн арслан М.Баяржавхланд тус тус гардуулсан юм.