Дархан аварга Н.Батсуурьт бэлэглэсэн Lexus 600 автомашины төлбөрийг Увсын бизнесмэнүүд өгчээ

Дархан аварга Н.Батсуурьт бэлэглэсэн Lexus 600 автомашины төлбөрийг Увсын бизнесмэнүүд өгчээ

Дархан аварга Н.Батсуурьт Увс аймгийн нутгийн зөвлөлөөс Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь ес даван түрүүлж, Монгол Улсын Дархан аварга болсон билээ.

Түүнийг Дархан аварга болсонд баяр хүргэн Увс аймгийн нутгийн зөвлөлөөс Lexus 600 автомашин бэлэглэсэн. Тэгвэл тус машины төлбөрийг Увсын бизнесмэнүүд өгчээ. Тэр дундаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 100 саяыг бусад бизнесмэн болон нутгийн иргэдийн төлөөлөл төлжээ. Н.Батсуурийн хувьд Увс нутгаас төрсөн хоёр дахь Дархан аварга болж буй юм. Тэрбээр энэ өдрүүдэд Увс аймагт цолны мялаалга наадмаа хийхээр бэлтгэж байна.