22-ын товчоо чиглэлийн авто замд хэсэгчилсэн засвар хийгдэж байгаа тул замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа

22-ын товчоо чиглэлийн авто замд хэсэгчилсэн засвар хийгдэж байгаа тул замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа

Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэл, өнгө асфальт, бетон хучилт, тэмдэглэл хийх ажил явагдаж байна. Иймд тухайн чиглэлийн авто замд хөдөлгөөний ачаалал ихсэх төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой, бусдад хүндэтгэлтэй хандаж, соёлтой замын хөдөлгөөнд оролцоно уу.