Монгол, Узбекистаны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол, Узбекистаны хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хооронд “Хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээ” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээ”-г тус тус байгуулав.