Ардчилсан Намын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга О.Цогтгэрэл аймаг, дүүргийн намын дарга нарын бүрэн эрхийг албан ёсоор батламжлав.
Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Пүрэвийн Батчимэг батламжаа гардан авлаа. Ардчилсан Намын ХVIII Их хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Их хурлаар намын бодлого, бүтэц зохион байгуулалт, цаашдын зорилтыг тодорхойлов. “Намын шат шатны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж нийслэл, орон нутгийн иргэдтэйгээ илүү ойр ажиллах нь намын хөгжлийн чухал үндэс” гэдгийн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл онцолсон юм.