Б.Цэцэг: Хүн зовлон үзэхээрээ бурхныг шүтэх гэж биш ашиглах гэж хайж эхэлдэг /ВИДЕО/

Б.Цэцэг: Хүн зовлон үзэхээрээ бурхныг шүтэх гэж биш ашиглах гэж хайж эхэлдэг /ВИДЕО/

Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Бид "ШУГАМ" нэвтрүүлгийнхээ 23 дахь дугаарт "Очирдара" брэндийг үүсгэн байгуулагч Б.Цэцэгийг урьж ярилцлаа. Түүнийг бурхны шашинд багагүй сүсэгтэй нэгэн гэдгийг хүмүүс мэднэ байх. Тэрбээр одоогоор "Нароба институт"-ийн сурагч бөгөөд энэ жил төгсөнө.

Түүний хувьд “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын улмаас иргэдийн шүүмжлэлийг багагүй хүртсэн. Улмаар дээрх төслийг зогсоосон юм. Мөн хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 20-ны өдөр намууд нэр дэвшигчдээ тодрууллаа. Эдгээр асуудалтай холбогдуулан мөн намуудын нэр дэвшилт болон түүний үүсгэн байгуулсан “Очир Дара” бренд, бурханы шашны талаар түүнтэй дэлгэрэнгүй ярилцлаа.

ВИДЕО:

 

-Өөрөөс цаг үеийн нэг зүйлийг хамгийн эхэнд асууя. Улс төрийн сонгуулийн нэр дэвшүүлэлт болж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ Монгол Улсын иргэд эдлэх гэж байна. Төрийн үйл хэрэгт иргэд шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулж оролцох эрхтэй. Тэр төлөөллийн байгууллагын хүмүүсээ иргэд сар хүрэхгүй хугацааны дараа сонгох гэж байна. Өөр шиг чинь олны нийтийн сүлжээнд их дагагчтай хүмүүст намаас нэр дэвших санал их ирж байх шиг байна. Өөрөөс чинь шуудхан асуухад танд улс төрийн аль нэг намаас "манай намаас нэр дэвшээч" гэсэн санал ирсэн үү? Та яаж хүлээж авсан бэ?

-Ирсэн. Хүн гэхдээ өөрийгөө голдог мэдрэмжтэй байх ёстой юм болов уу гэж би бодож байна. Сонгуулийн сунгаанд нэр дэвшээд, мандатаа авч байгаа хүмүүсийг харахад боловсролоороо ч юм уу магадгүй хүн чанараараа надаас хол хүмүүс өөрийгөө голохгүй орж байгаад нь гайхаж байна. Төр өөрөө босго өндөртэй байх ёстой. Хэн дуртай төрд гараад 3.6 сая иргэдийн амьдрал, хувь заяаг шийдээд байж болохгүй. Ядаж хуулийнхаа заалтыг ойлгоод эрх зүйн актаа гаргачихдаг, ядахдаа хэлэлцүүлэг дээр эдийн засгийн үндэслэл тооцоогоо гаргаад бодлогын чиглэлээ зөв бариад явчих ухамсартай хүн байх ёстой. Мэдээж Үндсэн хуульд олгогдсоноор барилгачин ч бай, балетчин ч бай, дуучин ч бай, бөх ч бай бүгд нэр дэвших боломжтой. Гэхдээ эрх чөлөөтэй байлаа гээд хэн ч хамаагүй төрийн эрхэнд суух боломжтой биш. "Энд би байх ёстой хүн мөн үү" гэж эхлээд өөрөөсөө асуух ёстой. Надад бол олон намаас нэр дэвшүүлэх санал ирсэн. Би бүгдэд нь татгалзсан хариу өгсөн.

-Эмэгтэй хүний тань хувьд нэг асуулт асуумаар байна. Энэ удаагийн парламентад 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд дэвших ёстой гэж заасан. Ер нь та энэ процессыг юу гэж харж байгаа вэ?

-Монголд хүйсийн ялгаварлал байдаггүй гэж би боддог. Эрэгтэйчүүд нь ахаа гэж гүйгээд мэргэжлийн цүнх баригч хийдэг учраас л илүү дарга болох байр суурь нь байдаг юм байна гэж хардаг. Түүнээс биш эмэгтэйчүүдийг ялгаварласан зүйл байдаггүй. Эмэгтэйчүүдийн нэг хүчин мөхстдөг зүйл бол хулгай луйварт нь илүү хамсаатан болж чаддаггүй, өр зөөлөн байдаг учраас хамтарч хулгай хийж, залилан хийж чаддаггүй байх гэж хардаг. Энэ талаар статистик тоон үзүүлэлт ч байдаг. Тиймдээ ч сүүлийн хэдэн жилийн төрийг харахад эмэгтэй хүн цөөхөн байсан. Эмэгтэй лидершип гарч ирээд дуу хоолойгоо өргөөд явья гэхэд заавал нэг даргын хормойн дор орж байж, нэг даргын явдаг хүүхэд болж байж, магадгүй нэг даргын хүүхдийг нь гаргаж байж квот авах зүйл өмнө нь их харагддаг байсан. Энэ гэхдээ одоо ч харагдаж л байна. Иймэрхүү байдлаар бэлгийн чиг хандлагаар дарамтлаад улс төрийн сонголтоор эмэгтэйчүүд лидершип болж чадахгүй байна гэж би хардаг. Энэ удаагийн сонгуульд 30 орчим эмэгтэй хүн гарч ирнэ гэж итгэж байна. Сүүлийн 8 жил орчмыг харвал 13 орчим эмэгтэй гишүүн сонгогдож байсан. Эдгээр гишүүд миссийн тэмцээнд орж байгаа аятай л байдаг. Бидний төлөөлөл болоод гарч байгаа эмэгтэйчүүд хүчин мөхөс байна. Тэд юу дуугарахаа генсекээрээ, намын даргаараа заалгаж байна. Эмэгтэй хүн гэхээрээ л яахаараа зориггүй байх ёстой юм. Төрийн түвшинд үнэхээр гарья гэж бодож байгаа л бол зоригтой байх хэрэгтэй. Даргынхаа хатавчнаас өнгийж чадахгүй л юм бол бид нарыг төлөөлж яах юм. Айдас чинь хүрч байгаа бол олон хүнийг тэнд төлөөлөөд хэрэггүй. Сошиал дээр зүгээр нэг ганц хоёр үгээ чулуудчихаад сууж байгаа хүнийг УИХ-д суух боломжтой юм байна гэж харж байгаа бол энэ нам биш. Өчүүхэн байна.

-Сүүлийн дөрвөн жил үнэхээр эмэгтэйчүүд нийгмийн төлөөлөл болж чадсан уу гэдэг дээр 100 хувийн дүн тавьж чадахгүй. Гоё дээлтэй байсан уу байсан. Гэхдээ үнэхээр төрийн бодлогын хүрээнд ажилласан уу гэвэл би хувьдаа үнэлж чадахгүй. Үүнийг ярьж байгаа нь дараагийн асуулттай маань холбоотой. Энэ сонгуулиар жагсаалтаар 48, тойргоос 78 хүн нэр дэвшинэ. Зарим улс төрийн намын дарга нар нэг тойрог руу явж байна. Зарим нь жагсаалтаас нэр дэвшиж байна. Миний дүгнэлтээр та зарим нийгмийн асуудлуудыг голыг нь олоод зөв дуугарчихдаг. Хүмүүс намын жагсаалтад янз бүрийн л байр суурьтай байх шиг харагдсан. Энэ асуудалд та ямар дүгнэлт хийсэн бэ?

-Ичгэвтэр шүү дээ. 300 орчим мянган гишүүнтэй намыг ахалж байж ийм жижигхэн байх ёстой юм. Яагаад ийм замыг сонгож байгаа юм. Би бол худалдагдсан гэж харж байгаа. Энэ гэхдээ олон нам биш. Би Н.Номтойбаярыг бол хүндэтгэж байгаа. Энэ хүн бол өөрийгөө парламентад байх ёстой гэж бодсоны үндсэн дээр жагсаалтын нэгт орсон байх. Энэ хүн төрд гараад идэж ууя гэсэн сэдэлгүй гэж харж байгаа. Учир нь өөрөө үндэсний томоохон татвар төлөгч, баялаг бүтээгч компанитай. Мөн хэний ч өмнөөс сөрж үндсэн бодлого чиглэлээ бариад ажиллаж чадах байх.

ХҮН намын Т.Доржханд жагсаалтын нэгт бичигдсэн байсан. Би хувьдаа ичгэвтэр гэж харж байна. ХҮН нам бол өнгөлөг нам. Хүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээнэ гээд гарч байсан чинь намынхаа ардчилсан үзэл баримтлалыг тэс өөр болгоод социаль демокроат үзэл баримтлалтай болчихсон. Үүсгэн байгуулаад 10 жил ч болохгүйгээр үзэл баримтлалаа өөрчилнө гэдэг бол празит нам гэсэн үг. Магадгүй ардчилсан засаглал монгол улсад засаглаж байсан бол ардчиллаараа явах байсан байх. Энэ бол ичгэвтэр асуудал.

Лу.Гантөмөр Боловсролын сайд байсан. 50 орчим тэрбумын боловсролын зээлийн асуудал Лу.Гантөмөрийн үеэс эхлэлтэй. Тухайн зээл олгогдоход би АНУ-д магистраа хамгаалж байсан. Миний аав ээж жирийн төрийн албан хаагч. Гэхдээ жил бүр төрийн албан хаагчийн хүүхдэд олгогддог 16 мянган долларыг авч чаддаггүй байсан. Энэ боломжийг боломжтой хөрөнгөтэй, хулгайч нарын хүүхдүүдэд олгосон. 200 гаруй гишүүнтэй АН 100 жил ч болоогүй байхад энэ намыг ингэж булшлах ямар хэрэг байсан юм бэ. Энэ олон залуучуудын итгэл сэтгэлийг хэдхэн хоногийн өмнө хөсөр хаяж чадлаа шүү дээ. Би АН-ыг МАН-д худалдагсан гэж бодож байгаа. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

21 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

21 цагийн өмнө