НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр /2025.09.23/ эхэлсэн. Энэ удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд НҮБ-ын гишүүн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа юм.
АНУ-ын Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын 80 дугаар чуулганд оролцохоор ирсэн Францын Ерөнхийлөгч Э.Макроны цуваа Америкийн Ерөнхийлөгч Д.Трампын хамгаалалтын улмаас авто замын түгжрэлд саатсан гээд дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдлуудын өрнөлтэй болж байна.
Тэгвэл орон нутгийн цагаар Мягмар гараг /2025.09.23/-ийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-ын 80 дугаар чуулганд оролцож байгаа 150 гаруй орны төр, засгийн тэргүүнүүдээс "богино жагсаалт" гарган цөөн хэсгийг нь урьж оройн зоог барин, хүлээн авалт хийж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүлээн авалтад багтсан цөөн орнуудын төрийн тэргүүн нарын жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багтсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тодруулбал, Д.Трампын энэхүү богино жагсаалтад Монголын Ерөнхийлөгч нэлээн дээгүүрт эрэмблэгдэн уригдсан аж. Иймд Д.Трампын урилгын дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр хүлээн авалтад оролцож, тэд хамтдаа оройн зоог барьжээ.