ВИДЕО: Мансууруулах бодис худалдан борлуулдаг 110 холбогдогчтой 21 бүлэг этгээдийн 56 хууль бус үйлдлийг илрүүлжээ

ВИДЕО: Мансууруулах бодис худалдан борлуулдаг 110 холбогдогчтой 21 бүлэг этгээдийн 56 хууль бус үйлдлийг илрүүлжээ

Улсын хэмжээнд энэ оны есдүгээр 20-ны өдрийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 185 гэмт хэрэг бүртгэгдэж, 141 хүн яллагдагчаар татагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 13 нэгжээр буюу 7.5 хувиар, яллагдагч 5 нэгжээр буюу 3.6 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

ВИДЕО: 

Бүртгэгдсэн гэмт хэргийн 160 буюу 86.5 хувь нь Нийслэл хотод, 25 буюу 13.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 120 буюу 85.1 хувь нь эрэгтэй, 21 буюу 14.9 хувь нь эмэгтэй байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 5.1.3-т заасан нийт 266 зөрчлийн хэрэг бүртгэгдэж, 225 хүн холбогдон шалгагдсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчлийн хэрэг 46 нэгжээр буюу 17.3 хувиар, холбогдсон хүний тоо 11 нэгжээр буюу 5.1 хувиар тус тус өсчээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний 19 газар, урлаг соёлын 21 удаагийн арга хэмжээнд хяналт тавьж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгах тандагч тестээр нийт 2327 иргэнийг хамруулан шалгаж, энэ төрлийн бодисыг худалдан борлуулдаг сэжигтэй этгээд, бүлэг бөөгнөрөлд цохилт өгөх ажлыг үе шаттай зохион байгуулснаар 284 хүнд холбогдох 145 гэмт хэрэг, мансуурсан 71 зөрчлийг тус тус илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс урьдчилан үгсэн тохиролцон, бүлэг зохион байгуулалттайгаар химийн аргаар боловсруулсан синтетик төрлийн мансууруулах бодисыг худалдан борлуулдаг 110 холбогдогчтой 21 бүлэг этгээдийн 56 хууль бус үйлдлийг илрүүлэн, таслан зогсоож холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дээрх хугацаанд эд мөрийн баримтаар нийт 24,349 хүн нэг удаа хэрэглэх бодисыг хураан авч, 2 тэрбум 170 сая төгрөгийн хууль бус хэрэглээг таслан зогсоожээ.