Алга болсон хүүг одоогоор олдоогүй бөгөөд иргэдийн таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг цагдаагаас мэдээллээ

Алга болсон хүүг одоогоор олдоогүй бөгөөд иргэдийн таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй гэдгийг цагдаагаас мэдээллээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болсон гэх мэдээллийг 20 цаг 40 минутад цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа болно. Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна. Мэдээллийг чанд хадгална. Мэдээлэл авах утас: 7038102




Өнөөдөр луу өдөр

15 цагийн өмнө