Б.Баттүвшин: Лидер нь тойрогт өрсөлддөг соёл манай АН-д төлөвших болоогүй

Б.Баттүвшин: Лидер нь тойрогт өрсөлддөг соёл манай АН-д төлөвших болоогүй

АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа  олон хууль зөрчсөн, Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргаж байгаа гэдгээ тус намын Үндэсний бодлогын хорооны зарим гишүүн өнөөдөр зарлаж хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тодруулбал,  АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн,   Төрийн шагналт  Д.Сосорбарам  нарын зүгээс Х.Баттулга, Н.Алтанхуяг тэргүүтэй 38 хүн АН-ын нэрийн өмнөөс нэр дэвших эрхгүй хэмээн мэдээлсэн.

Мөн тэд намын удирдлага, лидерүүд тойрогт нэр дэвших ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.  Тухайлбал АН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттүвшин “АНУ, Япон, Герман, Их Британи зэрэг оронд хариуцлагатай улс төрийн намуудын дарга нь, лидер нь, намын нэр нүүр болж авч яваа хүмүүс нь намын нэрсийн жагсаалтад өөрсдийнхөө нэрийг оруулдаггүй. Харин өрсөлдөөний талбарт, тойрогт очиж нөгөө талын өрсөлдөгч улс төрийн хүчний өөрийнхөө зиндааны улстөрчидтэй өрсөлдөж сонгуульд оролцдог улс төрийн соёл байдаг. Ийм соёл манай Ардчилсан намд хараахан төлөвших болоогүй байна” гэв.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

21 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

21 цагийн өмнө