"Төв зам дагуу байршуулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэнэ" гэв

"Төв зам дагуу байршуулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэнэ" гэв

Хотын дарга Х.Нямбаатар 2025 дөрөвдүгээр сараас эхлэн нийтийн эзэмшлийн зай талбайд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ-үүдийг буулгасан байдаг. Нийслэлийн захирагчийн шийдвэрээр нийт 1207 түргэн үйлчилгээний цэгийг албадан буулгасан. Гэсэн ч Ерөнхий сайд 100 орчим бизнесийг худалдаа үйлчилгээний зөвшөөрлөөс чөлөөлснөөс ТҮЦ эргэн гарч эхэлсэн. 

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ-үүдийг дахин нүүлгэнэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр “ТҮЦ-ийн хэрхэн эсэхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн гэх буруу ойлголт гарч байна. Угтаа бол бүсчлэл зааж, Сонсголон БЗД-ийн товчоо зэрэг алслагдсан бүсүүдэд ТҮЦ тавихад зөвшөөрнө гэсэн. Хяналт хэрэгжүүлэх газартай тулж ажиллана. Иргэдээс төв зам дагуу ТҮЦ эргэж гарснаар алхах зам алга зэргээр гомдол ирж байна. СБД, БГД, БЗД, ХУД зэрэг дүүрэгт замбараагүй байна. Цэгцэл” гэв.

ВИДЕО: