Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2026.05.11/ боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томилсон талаар танилцууллаа. Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар болсон талаар танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, өмнөх нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн хариуцан ажилладаг байсан ажлыг цаашид А.Амартүвшин орлогч хариуцан ажиллана гэсэн үг.