Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2026 оны тавдугаар 06-ны өдөр Баянгол дүүргийнн 32 дугаар хороо худалдааны төв дотор үл таних хүнтэй маргалдаж зодуулсан гэсэн гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
ВИДЕО:
Энэ дагуу шалгах ажиллагаа явуулахад тус төвийн үйлчилгээний 2 ажилтан, үйлчлүүлэгч иргэн хооронд таарамжгүй харилцаа үүсэж, маргалдан зодолдож, иргэн Б 36/эр нь хохирогчийн толгой руу цохьсон, өшиглөсөн үйлдлээс хохирогч ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна. Уг зодооны улмаас хохирогчдын биед учирсан гэмтлийн зэргээр тогтоолгохоор шинжээч томилсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.