26-р байранд үлдээд байсан нэг өрх найман сарын дараа гүйцэтгэгч компанитай тохиролцсоноор барилгыг нураах ажил эхэллээ

26-р байранд үлдээд байсан нэг өрх найман сарын дараа гүйцэтгэгч компанитай тохиролцсоноор барилгыг нураах ажил эхэллээ

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 26-р байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлээс гаргаж, 2025 оны 8-р сарын 4-нд “Азийн идэр цамхаг” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байдаг.

Улмаар дахин төлөвлөлтөд орсон тус барилгыг нурааж, барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн нэг өрх гүйцэтгэгч компанийг санхүүгийн чадамжгүй хэмээн тохиролцохгүй өдийг хүрсэн байдаг. Тэгвэл ганцаархнаар үлдээд байсан иргэн Г.Хүрэлсүх найман сарын дараа төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцсоноор, барилгыг нурааж эхэлсэн байна.

Энэ тухай "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө "Нийтийн эрх ашиг гэдэг их чухал ойлголт юм. 8 сарын дотор ажил гацсанаар зөвхөн иргэдийн түр амьдрах байрны түрээсийн төлбөрт гэхэд л олон зуун сая төгрөгийн алдагдал хүлээв. Иргэн н. Хүрэлсүх нийтийн төлөө гаргасан шийдвэрт баярлалаа" хэмээжээ.