Эверестэд осолдсон эр зоригт монгол уулчдадаа зориулж маргааш "Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 108 мод тарина

Эверестэд осолдсон эр зоригт монгол уулчдадаа зориулж маргааш "Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 108 мод тарина

Монголын уулчин 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд нэмэлт хүчилтөрөгч, шерпагын тусламжгүй авирч 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт амжилттай оргилдсон.

Улмаар тус өдрөө осолдож амиа алдсан харамсалтай явдал болсон. Тэгвэл Монголын Уулчдын холбооноос эл үйл явдалтай холбогдуулан Бурхан багшийн их дүйчин өдөр буюу тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагийн өглөө 11:00 цагт Эрэлхэг зоригт хоёр уулчдадаа зориулан БЗД-н шинээр баригдаж буй Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд уулчдынхаа нэрэмжит 108, 108 мод тарих ажилд эрхэм уулын спортод хайртай та бүхнийг өргөнөөр оролцож амьд суварга бүтээх буяны үйлсэд уриаллаа.