Премер лигийн хамт олон Монголын дугуйчин Б.Очирвааньд ирэх улирлын хүссэн тоглолтоо үзэх хоёр билет болон онгоцны тийз бэлэглэжээ

Премер лигийн хамт олон Монголын дугуйчин Б.Очирвааньд ирэх улирлын хүссэн тоглолтоо үзэх хоёр билет болон онгоцны тийз бэлэглэжээ

Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн юм. Улмаар уг аяллын талаар бид Б.Очирвааньтай ярилцаж байсан билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Мөн тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд /2024.04.21/ Манчестер Юнайтед клубийн фанат Б.Очирваань Лондонд хүрч, Вембли цэнгэлдэх хүрээлэнд явагдаж буй FA Cup-ийн хагас финал Коунтри Сити Манчестер Юнайтед клубүүдийн тоглолтыг үзсэн. Үүнийг нь Манчестер Юнайтедын албан ёсны пэйж хуудас “The True Red Devils”-д онцолж байсан юм. Улмаар манай дугуйчин урт аяллаа өнгөрсөн Мягмар гарагт /2024.05.13/ зорьсон газартаа хүрсэн юм. Улмаар мөрөөдлөө биелүүлэхээр Монголоос Английг зорьсон Б.Очирваанийг түүний урам авдаг хамгийн дуртай тоглогч Манчестер Юнайтад багийн менежер Уэйн Рүүни угтана авч, Манчестерыг зорьсон монгол дугуйчны талаар нэвтрүүлэг бэлтгэсэн нь олон сая үзэгчдийн хүртээл болсон билээ.

Тэгвэл Премер лигийн хамт олон Б.Очирвааньд ирэх улирлын хүссэн нэг тоглолтоо үзэх хоёр билет болон онгоцны билет захиалж өгсөн талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.