БНСУ-ын "Jin Air" компанийн агаарын хөлөг Муан-Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ амжилттай үйлджээ

БНСУ-ын "Jin Air" компанийн агаарын хөлөг Муан-Улаанбаатарын чиглэлд анхны нислэгээ амжилттай үйлджээ

Шинэ агаарын тээвэрлэгч компани болох БНСУ-ын "Jin Air" Муан-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус компаний Муан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ өнгөрсөн шөнө буюу 2024 оны тавдугаар сарын 9-ний 00:10 цагт хийж “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд амжилттай газарджээ.

Тус компани БНСУ-ын Муан хот, Улаанбаатар чиглэлд долоо хоногийн Лхагва, Бямба гараг бүрд есдүгээр сарыг хүртэл нислэг үйлдэх аж. "Jin Air" компанийн агаарын хөлөг Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт БНСУ-д буух хуваарьтай байна.

Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны ээлжит хэлэлцээр энэ оны хоёрдугаар сард болж, нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болсноор "Jin Air" компани Муан, Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх эрхийг авчээ.