Дархан цаазат Булган ууланд гурав дахь жилдээ дараалан ихэр төл мэндэлжээ

Дархан цаазат Булган ууланд гурав дахь жилдээ дараалан ихэр төл мэндэлжээ

Архангай аймагт байх Дархан цаазат Булган ууланд Сибирийн янгир нутагшуулах төсөл 2023 онд эхэлсэн байдаг.

Улмаар жил тутам янгирын тоо толгойг нэмэгдүүлж буй. Тухайлбал, 2023 онд 11 толгой, 2024 онд 16 толгой, 2025 онд 21 толгойг нэмж нутагшуулсан. Ингэснээр тус бүс нутагт нийт 70 гаруй янгир Булган ууланд сэргээн нутагшуулсан гэх тоо баримт бий.  Тэгвэл тус янгирын сүрэгт сүүлийн гурван жил дараалан ихэр төл гарсан тухай тус янгир төслийг хэрэгжүүлэгч нар цахим хуудаснаа мэдээллээ.