Муу усны нүхэнд унасан гэх хоёр хүүг асрамжийн төвд өгөхөөр болжээ

Муу усны нүхэнд унасан гэх хоёр хүүг асрамжийн төвд өгөхөөр болжээ

Өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 3-ны өдөр "Сүхбаатар дүүргийн 18-р хороонд 16:00 цагийн орчимд бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, шөнийн 00:00 цагийн орчимд тус хүүхдүүдийг айлын муу усны нүхнээс эсэн мэнд олсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хүүхдүүдийн эцэг, эх архины хамааралтай бөгөөд өмнө нь мөн хүүхдүүд алга болж байсан дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байжээ.Хүүхдүүд ийнхүү удаа дараа аюул, эрсдэлд орж байгаа тул хуулийн байгууллагаас эцэг, эх байх эрхийг нь түдгэлзүүлж, хоёр хүүг асрамжийн төвд өгөхөөр болжээ.

Одоогоор тус хоёр хүү түр хамгаалах байранд амьдарч байгаа аж.