"Ид шидийн орон Говь-Алтай" төслийн барилгын ажил зогссон тул хандивын худалдаа зохиож, 45 сая төгрөгийн бараа цуглуулжээ

"Ид шидийн орон Говь-Алтай" төслийн барилгын ажил зогссон тул хандивын худалдаа зохиож, 45 сая төгрөгийн бараа цуглуулжээ

“Ид шидийн орон” ТББ өчигдөр /2024.05.07/ Улаанбаатар хотод “Явахгүй бараа, явууртай санаа” хандивын дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Учир нь “Ид шидийн орон Говь-Алтай”-н барилгын ажил санхүүгээс үүдэж зогссон байна. Улмаар хүмүүсийн хэрэглэхгүй барааг нөгөө талд хэрэгтэй нэгэнд нь борлуулах хандивын ажлын зохион байгуулж 200 мянган төгрөгтэй үлдсэн Говь-Алтай аймгийн Ид шидийн орны дансанд нэг өдрийн дотор 25 сая төгрөг цугларчээ. Үүнээс гадна 20 сая төгрөгийн барааг Говь-Алтайд хүргэхээр Ид шидийн орны баг хамт олон орон нутгийг зорьсон байна. Ингэснээр хүүхэд багачуудын мөрөөдлийн байшин “Ид шидийн орон” Говь-Алтай аймагт сүндэрлэхэд дахин нэг алхам ойртлоо.