Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг түр хааж, автобусны маршрутыг өөрчиллөө

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг түр хааж, автобусны маршрутыг өөрчиллөө

Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлсэн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарцаас “Нарантуул” олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 6-ны 22:00 цагаас 9-ний 06:00 цаг хүртэл хаана.

Тиймээс тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний

  • М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник
  • Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”
  • Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/”

чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон байна. Дээрх гурван чиглэлийн автобусыг зам засварын ажил дуусах хүртэл Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их Монголын гудамж, Олимпын гүүрээр Нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн байна. Мөн жолооч нар дээрх замыг сонгохгүй байхыг холбогдох мэргэжилтнүүд санууллаа.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө