Сонгууль болон улс төртэй холбоотой зар сурталчилгааг явуулахдаа өөрийн фейсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхаарууллаа

Сонгууль болон улс төртэй холбоотой зар сурталчилгааг явуулахдаа өөрийн фейсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхаарууллаа

МЕТА компанийн Ази Номхон далайн бүс төвийн Азийн орнуудын олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийжээ. 

Мөн Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн ашиглах талаарх сургалт мэдээллийг зохион байгуулсан. Энэ үеэр Фэйсбүүк орчинд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээллийг устгах, тархалтыг бууруулах чиглэлээр тус компанийн баримталж буй зарчим, дүрмийн талаар танилцуулсан байна. Тухайлбал фэйсбүүк платформыг ашиглан сонгууль болон улс төртэй холбоотой аливаа зар сурталчилгааг явуулахдаа өөрийн Фэйсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхаарууллаа.