Ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийн байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан хуралдсангүй

Ирц бүрдээгүйн улмаас өнөөдрийн байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан хуралдсангүй

Хуваарийн дагуу өнөөдөр /2024.04.30/ УИХ-ын байнгын хороод хуралдах байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадсангүй.  Тодруулбал, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Хянан шалгах түр хороо тус, тус хуралдахаар товлоод байв. 

Сонгуулийн тухай хуулиар гишүүд тавдугаар сарын 15-аас өмнө тойрогтоо ажиллах боломжтой. Харин үүнээс хойш зургаадугаар сарын 10-ныг хүртэл гишүүд тойрогтоо ажиллах боломжгүй юм. Тиймээс гишүүд хуулийн хугацаанд амжуулан тойрогтоо ажиллаж буй учир сүүлийн үед чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүй нөхцөл байдалтай байна. 




Өнөөдөр тахиа өдөр

44 минутын өмнө