Баг, хорооны Засаг даргыг сонгох бус ИТХ-ын хурлаар томилдог болох хуулийн төслийг санаачилжээ

Баг, хорооны Засаг даргыг сонгох бус ИТХ-ын хурлаар томилдог болох хуулийн төслийг санаачилжээ

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Тус хуулийн агуулга нь баг, хорооны Засаг даргыг иргэдээс сонгох бус Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар томилдог болох тухай аж.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь хуулийн төслийн үзэл баримтлалдаа " Бодит байдал дээр Монгол Улсын засаг захиргааны нэгжийн анхан шат болох баг, хорооны Засаг дарга нь хэт улс төржсөн шийдвэр гаргах, томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байх үзэгдэл хэвээр байна.

Монгол Улсын хэмжээнд баг, хорооны статистик тоон дүнг авч үзвэл.

Баг, хороо

2014 он

2015 он

2016 он

2017 он

2018 он

2019 он

2020 он

2021 он

2022 он

Улсын дүн

1,754

1,765

1,765

1,767

1,770

1,808

1,810

1,810

1,849

Аймгийн дүн

1,602

1,613

1,613

1,615

1,618

1,639

1,639

1,639

1,645

Өнөөгийн Монгол Улсын жишгээс харахад баг, хорооны Засаг даргыг сонгох Иргэдийн нийтийн хуралд “ургийн” сонгууль явагдах магадлал өндөр болсон. Тиймээс баг, хорооны Засаг даргыг томилох нь улс төржилтийг бууруулна.

Багийн Засаг даргыг багийн хүн амын тооноос хамаарч Иргэдийн Нийтийн Хурлын сонгуульгүйгээр томилдог болох хэрэгцээ шаардлага бодиттой бий болсон байна. Мөн төрийн албаны тушаалын ангиллыг өөрчлөн баталсан байдаг. Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж гадаадын иргэн, харьяатын байгууллагын ажилтныг төрийн тусгай албан тушаалтанд хамруулсан. 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг зохицуулалтаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг төрийн улс төрийн албан тушаалтанд хамааруулсан зэрэг өөрчлөлтүүд байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан, төрийн албаны хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн мэдлэг ур чадвартай, мэргэшсэн, ёс зүйтэй төрийн албыг хөгжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Баг, хорооны Засаг даргыг төрийн захиргааны албан тушаалтан болгон сонгон шалгаруулалтад үндэслэн шууд томилох зохицуулалтыг хуульчилснаар төрийн албаны мэдлэг, ур чадвар дээшлэх, төрийн албаны нэр хүнд сэргэх, ёс зүй, хариуцлага нэмэгдэх, нийгэмд иргэдийн дунд байгаа сөрөг үзэл бодлыг өөрчлөх ач холбогдолтой. Төрийн албаны хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил, мэдлэг, ур чадварын дутагдал, ёс зүй, хариуцлагагүй байдал зэрэг сөрөг үр дагавруудыг өөрчлөх юм" гэжээ.

Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө