Парис хот руу аялах азтанууд тодорлоо

Парис хот руу аялах азтанууд тодорлоо

Голомт банкнаас үндэсний санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, иргэдийн хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой “Парист хүргэх хадгаламж” урамшуулалт аяныг 2024.01.01-2024.04.15-ны хооронд зарлан амжилттай хэрэгжүүллээ. Урамшуулалт аяны хүрээнд Голомт банк хугацаатай, төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагчдадаа сугалаа олгож, үүссэн сугалаанаас Парис хот руу хосоороо аялах эрхийн 5 ялагчийг тодруулж, шагналыг гардуулан өглөө.