Зургаан зорчигчтой хоёр суудлын автомашин “Хавчитын гол”-ын намагт суусан байсныг татан гаргажээ

Зургаан зорчигчтой хоёр суудлын автомашин “Хавчитын гол”-ын намагт суусан байсныг татан гаргажээ

Өвөрхангай аймаг, Хужирт сум Дулаан багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т Архангай аймгаас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан 6 зорчигч /4 том хүн, 2 хүүхэд/-той 2 суудлын автомашин “Хавчитын гол”-ын намагт суусан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Л-ын “Toyata Sai” загварын суудлын автомашин, Г-ын “Honda Insight“ загварын суудлын автомашинууд “Хавчитын гол”-ын намагт суусан байсныг ажиллаж татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.