"Фортун ай трейд” , “Ачит ихт” компаниуд нэг эзэнтэй хэр нь өөртэйгөө гэрээ байгуулж 14.5 сая долларын хөнгөлөлт эдэлсэн нь тогтоогдсон"

"Фортун ай трейд” , “Ачит ихт” компаниуд нэг эзэнтэй хэр нь өөртэйгөө гэрээ байгуулж 14.5 сая долларын хөнгөлөлт эдэлсэн нь тогтоогдсон"

Цагдаагийн байгууллагаас “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлж байна.

ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцаж газрын дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “”Ачит ихт” компанийн 22 хувийг эзэшдэг "Цаглавар" ХХК нь 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус аж ахуйн нэгж нь “Ачит ихт” компанийн 22 хувийн ноогдол ашиг авахаас өөр ямар нэг үйл ажиллагаа байгуулагдсанаасаа хойш явуулаагүй байгаа юм. "Цаглавар" ХХК-ийн арилжааны банкны ...тоот дандсанд 13.6 сая доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна.

Харин “Ачит ихт” компани 2014-2021 онд нийт 53.370тонн зэс буюу тухайн үеийн үнэлгээний ханшаар 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй “Нобель ресурс” компанид худалдан борлуулсан байна. 2018-2023 онд 41.527 тонн катодын зэсийг тухайн үеийн үнэлгээний ханшаар 960 орчим тэрбум төгрөгийн борлуулалтыг Сингапур Улсад бүртгэлтэй Фортун ай трейд ХХК-д худалдан борлуулсан байна. Тус компанид худалдан борлуулахдаа 2018-2023 онд нууц гэрээгээр нийт 41.527 тонн катодын зэсийг экспортлохдоо 1 тонн тутамд 330-350 ам. долларын хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулж тус компанид нийт 14.5 сая ам.доллларын хөнгөлөлт үзүүлсэн байна. “Фортун ай трейд”  ХХК-ийн бүртгэлийг шалгахад Д.Жаргалсайхан гэж гүйцэтгэх захиралтай Д.Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй компани гэж бүртгэгдсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Ачит ихт” , “Фортун ай трейд”  ХХК нь нэг эзэнтэй гэсэн үг. Хэрэгт авагдсан мэдээлэл цуглуусан баримтаас үзвэл “Фортун ай трейд”  ХХК, “Ачит ихт” компаниудын хооронд байгуулсан гэрээгээр нийт 14.5 сая долларын хөнгөлөлт эдлүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм.

Тэгэхээр энэ компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж 14.5 сая долларын хөнгөлөлт эдэлсэн байж болзошгүй нөхцөл байдаг тогтоогдсон" гэлээ. 

ВИДЕО: