Сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

Сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-нд сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан.

Энэ хугацаанд ҮАГ-т 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэх юм. Улмаар тавдугаар сарын 8-14-нд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах аж.

Түүнчлэн ҮАГ тавдугаар сарын 24-нд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн СЕХ-нд хүргүүлэх юм.