Туяалзуур сэлмийн Азийн аваргаас Д.Цолмон хүрэл медаль хүртлээ

Туяалзуур сэлмийн Азийн аваргаас Д.Цолмон хүрэл медаль хүртлээ

Тайланд Улсад ᠋Пара туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон хүрэл медалийн төлөөх тулаанд Хонгконгийн тамирчныг ялж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа. Түүний энэ амжилт Монголын пара туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медаль ажээ. Тэрбээр удахгүй мөнгөн медалийн төлөө Тайландын домогт тамирчинтай тулалдах юм байна.